Friday, October 29, 2010

Эрчvvдээ ємєєрч бичсэн шvлэг



Яруу найрагч Билэгсайхан.


Эрчvvдээ ємєєрч бичсэн шvлэг

Эр хvнийг та нар хааяа ч гэсэн хайрлаач ээ
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл
Эр нєхєр чинь vгvй бол гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэмт хєвгvvд нь vгvй бол тєрийн чинь зай эзгvйрнэ
Эр цэрэг чинь vгvй бол эх орон чинь эзгvйрнэ
Эрчvvдийг та нар хааяа ч гэсэн хайрлаач ээ
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvлээ

Хєл нь тагнайгаа онохгvй тультчиж
Хєл нь дэлхийгээ онохгvй тэмтчиж
Хаяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын vг урсгаж халаасыг нь битгий хоосол
Янагийн захиа лав гарахгvй шvv дээ наадахаас чинь
Яахав дээ хєєрхий шараа тайлах юмыг нь vлдээ
Дээл бvсэн гоёлтой
Дээрээ малгай хийморьтой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхарсан эрчvvдийг
Янжинлхамууд минь єршєє
Уул шиг юм гэж дандаан битгий давар
Vvл шиг нvvгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаан битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Тєгєлдєр их урмыг бvр их хугалчихвал
Тєрсєн шигээ уруугаа хараад уначихдаг юм
Хэчнээн жил амьд явахыг мэдэж болдоггvй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрvvлийн алим хуваах вэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бvvвэй ээж тvшиг болдог юм
Хальтарсан газар нь тэдэнд чинь бvсгvй хайр нємєр болдог юм
Єєрийг чинь ээж болгосон хvний дээдюм шvv дээ
Vрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шvv дээ
Эр хvнийг та нар хаяа ч гэсэн хайрлаач ээ
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл
Олон олон авааль гэргий та нараас
Олон олон аавын хєвгvvдийг
Ємєєрч бичсэн шvлгvvдийг минь болгоо
Єєрийн минь биеийг битгий болгоо...

Thursday, October 28, 2010

Миний анд

Улаан куртектэйн миний анд танилцахийг хvсвэл надтай холбоо бариарай хэхэхэ

Friday, October 22, 2010

Онигоо

Хєгшин чинь ёстой баларч байнаа
-Яаасан бэ?
-Хэдэн жилийн ємнє би том болсон охинтой залуухан бэлэвсэн эмэгтэйтэй танилцаж ханилсан юм. Тэгтэл саяхан аав маань миний дагавар охинтой суучихдаг байгаа. Ингээд Дагавар охин маань миний хойд эх болж, Харин аав маань миний хvргэн, Улмаар би єєрийнхєє хойд эхийн дагавар хvv болж, эхнэр маань єєрийнхєє хvvгийн нагац эгч болоод, миний хvv аавын маань бvл дvv, харин би єєрєє єєрийнхєє євєє нь болсон гээд л бодчих…
-----------ххх-----------
Эмч євчтєний рентген зургийг компьютер дээр харна... -Таны эгэм хугарсан байна, хоёр хавирга муруйчихаж, євчvvний нэг мєгєєрс мултарсан байна... За гайгvй, гайгvй, санаа зоволтгvй, эмч нь Photoshop дээр доор нь янзалчихъя...
-----------ххх-----------
-Лам багш аа, би урьд шєнє гэрийн vйлчлэгчтэйгээ унтчихлаа, нvглийн маань наминчилж єгєєч? -Хэдэн удаа? -Багш аа би нvглээ нимгэлэх гэсэн болохоос, тан дээр онгирох гэж ирээгvй ш дээ...
-----------ххх-----------
Согтуу нєхєр; шєнє дєлєєр гэртээ ирэхэд хаалган дээр эхнэр нь хайруулын таваг барин зогсож байв. Нєхєр: -Миний хєгшин унт аа, євгєн нь юм идэхгvй...
-----------ххх-----------

Sunday, October 17, 2010

Тусгай салаа - Үг, Клип, Mp3

Эрдэнэбаяр - Ааваа зорино,
Д.Дэлгэрдалай (Fire)
Үг. А.Амарсайхан
Ая. Б.Бат-Эрдэнэ

Тусгай салаа - clip
Тусгай салаа - mp3

Ааваа зорино - clip , mp3

Харахад бид энгийн байлдагч
Хацар бор даруухан хөвгүүд
Харин цаанаа хад суусан эрчүүд
Халиурах айдасгүй тусгайгийн дайчид аа

Жирийн нэг эгэл цэргүүд
Жинхэнэ тангараг өргөсөн эрчүүд
Нээрээ бид тусгай салааныхан
Нэрээ гаргасан эрэлхэг цэргүүд

(
Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана
Тусгай салаа давшина
Туулсан саадыг давна
) x 2

/*тодорхойгүй*/
Онцгон даалгавар биелүүлнэ бид
Салаа жагсаж тулаанд бэлэн байна
Саадыг давах саарахгүй авхаалжтай

(
Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана
Тусгай салаа давшина
Туулсан саадыг давна
) x 2

(
Тусгай салаа алхана
Тугийн дор жагсана
Тусгай салаа давшина
Туулсан саадыг давна